Танилцуулга - ТАЛСТ
13242
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-13242,ajax_updown,page_not_loaded,,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

ДАВУУ ТАЛУУД

sip

SIP (Structural Insulated Panel) буюу OSB хавтан гадаргуутай полиуретан хөөсөнцөр дүүргэлт бүхий дулаалгатай хавтан

ХИЙЦИЙН ТЕХНОЛОГИ

const_time

20 хоног. Ханыг үйлдвэрлэх болон суурийн ажлыг гүйцэтгэн бэлтгэх хугацаа 15 хоног, барих хугацаа 5 хоног

БАРИГДАХ ХУГАЦАА

const_thermo

Дулааны алдагдалгүй байшин тул зөвхөн цахилгаанаар ажиллах халаалтын паар суурилуулна. Паар нь дулаан тохируулагчтай тул тохируулсан дулаанд хүрэхэд хүчдэл салгагдан эрчим хүч хэмнэнэ. Хүйтний улиралд сард ~15-40'000₮ зардал гарна.

ХАЛААЛТ

const_solar

Эрчим хүчний хязгаарлалттай газар 2кВт-ын нарны зайн технологийг суурилуулан цахилгаан төхөөрөмжүүдийг ажиллуулах бүрэн боломжтой.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ

const_water

Байшин дотроо ариун цэврийн өрөөтэй хийж болох ба энэ нөхцөлд цэвэр ус болон бохир зайлуулах шийдлийг бүхэлд нь хийнэ. Зориулалтын нөөцлүүр ашиглаж болно. Мөн саарал усны технологийг суурилуулж, цэвэр ус хэмнэж болно.

ЦЭВЭР УС/БОХИРЫН ШИЙДЭЛ

const_ext

Үндсэн 43,0 кв.м талбайгаас том талбай шаардлагатай бол бөмбөгөр хийцийг алдагдуулахгүйгээр бөөрөөр нь нийлүүлэн барьж өргөтгөх боломжтой.

ӨРГӨТГӨХ БОЛОМЖ

Улаанбаатар хотод амьдрахад дараахь хүндрэл учирч байна.

Байрны үнийн өсөлт

Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны үнэ 10 жилийн өмнө 2005 онд 380’000 төгрөг байсан бол одоо байрны 1м² талбайн дундаж үнэ 2’000’000 төгрөгт хүрч бараг 5 дахин өсчээ. Улаанбаатар хотын 70%-ийг гэр хороолол эзэлдэг ба гэр хороололд амьдардаг өрх 130’000-д хүрсэн. Гэр хорооллынхон түүхий нүүрс, мод зэргийг түлшиндээ хэрэглэн, ил задгай жорлон ашиглаж байна.

Агаарын бохирдол

Гэр хорооллынхон түүхий нүүрс, мод зэргийг түлшиндээ хэрэглэн, ил задгай жорлон ашиглаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 52%-ийг гэр хорооллын утаа үүсгэж байна. Мөн судалгаанаас үзэхэд өвлийн улиралд 2011 оны ДЭМБ-ын Гадаад орчны агаарын бохирдлын мэдээллийн сан болон 2011 оны Дэлхийн Банкны тайлан: Улаанбаатар хотын Агаарын чанарт хийсэн анализд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 35 дахин их агаарын бохирдолтой байна.

Хөрсний бохирдол

Гэр хорооллын газрын 50-60% нь эрүүл хөрсгүй болсон. Ил задгай жорлон, хог хаягдлаас ялгарах шивтрийн хий (аммиак), хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэн, 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулдаг байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Мөн өвөл нь бохир усаа гадаа ил задгай асгадгаас хавар, зун газар гэсмэгц агаарт тархаж, халдварт өвчин үүсэх, агаар бохирдох нөхцөлийг бүрдүүлдэг. Халдвартын эмнэлгийн судалгаагаар IV-VIII сард халдварт шар өвчин нэмэгддэг нь хөрсний бохирдлоос үүдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан нь хөрсний бохирдол Улаанбаатарт утаанаас илүү аюултай болсныг илтгэнэ.

Тиймээс Улаанбаатарчуудаа тохь тухтай амьдруулахад байрны үнийг бууруулах, мөн нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг багасгах зайлшгүй шаардлага тулгарсаар…

ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТИЙН ХАРЬЦУУЛАЛТ

  • НЭР

    • Ашигтай талбай, м²
    • Ашиглалтын хугацаа, жил
    • Харьцаа, м
    • Халаалт
    • Халаалтын хэрэгцээ
    • Байгаль орчинд ээлтэй
    • Нэгж үнэ, м²

  • ГЭР

    • 24.6
    • ~ 15
    • Диаметр 5.6 х Өндөр 2.5
    • ЗУУХ, ТЕНЬ
    • Мод, Нүүрс, Цахилгаан
    • ×ҮГҮЙ, √ТИЙМ
    • ~183,000₮*

  • ТАЛСТ

    • 43.0
    • ~ 30
    • Диаметр 6.9 х Өндөр 4.1
    • ТЕНЬ
    • ЦАХИЛГААН
    • √ТИЙМ
    • 500,000₮

  • БАЙШИН

    • 35.0
    • ~ 30
    • Урт 7 х Өргөн 5 х Өндөр 4.2
    • ЗУУХ, ТЕНЬ
    • Мод, Нүүрс, Цахилгаан
    • ×ҮГҮЙ, ТИЙМ
    • ~515,000₮**

* Энгийн гэрийн одоогийн зах зээлийн үнэ 2.5-3.0 сая төгрөг байгаа ба өвлийн дулаалга, бүрэн шаталттай зуухны үнэ нэмэгдээд 4.5 сая төгрөгөөр тооцов. Мөн ашиглалтын хугацааны хувьд 2-3 жилд тутамд туурга, дээвэр, бүрээс, шал зэргийг байнга ээлжилж шинэчилж сольсоор байдаг тул дунджаар 15 жилээр тооцов.
** Интернэтэд тавигдсан хамгийн бага зардлаар 5м х 7м харьцаатай, 35м² талбайтай амины орон сууц барих тооцоог үндэслэн 18 сая төгрөгөөр тооцов.

БИДЭНД ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ БАЙНА.

ТАЛСТ дэвшилтэт шийдэл надад таалагдаж байна.