3 асуудал - ТАЛСТ
15282
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15282,ajax_updown,page_not_loaded,,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-9.1.3,wpb-js-composer js-comp-ver-4.11.2.1,vc_responsive

3 асуудал

БАЙРНЫ ҮНИЙН ӨСӨЛТ

Жил бүр орон сууцны үнэ 1м² тутамдаа ийнхүү өсөж Улаанбаатар хотын оршин суугчдын орон сууцанд тохитой амьдрах боломж муудсаар … гэр хороололд амьдарч агаарын бохирдлыг утаагаар улам л нэмэгдүүлэх нь  тодорхой.

Улаанбаатар хотод баригдаж буй байр орон сууцны үнэ 10 жилийн өмнө 2005 онд 380’000 төгрөг байсан бол одоо байрны 1м² талбайн дундаж үнэ 2’000’000 төгрөгт хүрч бараг 5 дахин өсчээ. Улаанбаатар хотын 70%-ийг гэр хороолол эзэлдэг ба гэр хороололд амьдардаг өрх 130’000-д хүрсэн. Гэр хорооллынхон түүхий нүүрс, мод зэргийг түлшиндээ хэрэглэн, ил задгай жорлон ашиглаж байна.

БИДЭНД ХЯМД ҮНЭТЭЙ ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ БАЙНА.

АГААРЫН БОХИРДОЛ

Гэр хорооллынхон түүхий нүүрс, мод зэргийг түлшиндээ хэрэглэн, ил задгай жорлон ашиглаж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 52%-ийг гэр хорооллын утаа үүсгэж байна. Мөн судалгаанаас үзэхэд өвлийн улиралд ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 35* дахин их агаарын бохирдолтой байна.

* 2011 ДЭМБ-ын Гадаад орчны агаарын бохирдлын мэдээллийн сан болон 2011 оны Дэлхийн Банкны тайлан: Улаанбаатар хотын Агаарын чанарт хийсэн анализ

БИДЭНД ДУЛААН АЛДДАГГҮЙ, УТАА ГАРГАДАГГҮЙ ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ БАЙНА.

ХӨРСНИЙ БОХИРДОЛ

Гэр хорооллын газрын 50-60% нь эрүүл хөрсгүй болсон. Ил задгай жорлон, хог хаягдлаас ялгарах шивтрийн хий (аммиак), хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэн, 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулдаг байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлт гаргасан нь хөрсний бохирдол Улаанбаатарт утаанаас илүү аюултай болсныг илтгэнэ.

ТА ХҮСВЭЛ ЦЭВЭР ОРЧИНД АМЬДРАХ ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ БИДЭНД БАЙНА.

ТАЛСТ дэвшилтэт шийдэл надад таалагдаж байна.